


.png)










.jpg)
“ PSC “ LLC's brief introduction
Пи Эс Си ХХК нь анх 2004 онд Professional Service for Construction гэсэн нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. Энэ үед бид Щвейцарийн Лихтэнштайн улсын HILTI фирмтэй борлуулагчийн гэрээ байгуулж,албан ёсны дистрибюторийн 70 дахь орноор бүртгэгдсэн юм. Хилти фирм нь батерейтей болон цахилгаан өрөмдлөгийн багаж/дрилл, лазер метр, бетоны цавуу зэрэг барилга, уул уурхайн зориулалттай бүхий л тоног төхөөрөмжийг үйлдвэрлэн дэлхийн харилцагч улс орнуудад нийлүүлдэг.2004 оны сүүлээр манай компани Хилти фирмийн мэргэжлийн сургалтанд хамрагдан... More
Recent News
Brand descriptions
1941 онд Мартин Хилти Лихтенштaйн-н Вант Улсын гаражид 5 ажилтантай компаниа байгуулсан. Өнгөрсөн хугацаанд Хилти нь дэлхийд тэргүүлэгч групп болж, дэлхийн 120 гаруй оронд бүртгэлтэй, 20,000 багийн гишүүн болон борлуулагч компаниуд, өдөрт 200,000 хэрэглэгчийн санал асуулга болон жилд дунджаар 30 гаруй шинэлэг санаа зэргийг нэвтрүүлж байна. Одоо Хилти корпорацийн төв дээр 39 улс орны 1500 гаруй албан хаагчид ажиллаж байна.
Хилти нь бэхэлгээний болон бутлагч/нураагчийн шийдлээр барилгын болон ижил төстэй салбарт мэргэшиж буй дэлхийд тэргүүлэгч компани юм. Хилтигийн хамгийн гол давуу тал нь үйлчлүүлэгчидтэйгээ нягт холбоо тогтоож ажилласны үр дүнд бүтээгдэхүүний чанар, шинэлэг санаа болон өргөн цар хүрээтэй ноу-хау програм юм.
Дрегэр фирм нь 1889 онд Герман улсын Любек хотод байгуулагдсан ба өдийг хүртэл төв оффис нь Любеk хотод байрладаг, эмнэлгийн тоног төхөөрөмж болон хөдөлмөр хамгааллын багаж хэрэгслээр тэргүүлэгч технологитой олон улсын компани юм.
Дрегэр фирм нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш өдгөө 5 дахь үеийн залгамжлагч дээрээ явж байна. Дрегэр фирмийн багаж хэрэгсэлүүдийг дэлхийн 190 гаруй улсад өдгөө өргөнөөр хэрэглэж байгаагаас 40 улсад өөрийн салбар компаниа байгуулан ажиллаж, өөрийн бүтээгдэхүүнээ Герман, Англи, Швед, Өмнөд Африк, Америк, Бразил, Чех, Хятад зэрэг улсад үйлдвэрлэн, дэлхий дахинд нийт 12.500 орчим ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Илрүүлэлт:
Дрегэр Safety нь төрөл бүрийн хорт хий илрүүлэгч дижитал багаж болон нэг удаагийн хорт хий илрүүлэгч гуурс зэрэг мэдрэгчээр ажиллагч шинэлэг технологийн хувилбаруудыг хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэн санал болгож байна.
Xамгаалалт:
Мөн Дрегэр фирм нь галаас аврагчдын малгайнаас эхлэн амьсгалын аппарат, хүчилтөрөгчөөр хангах хэрэгсэл, маск, аваарын тоноглол зэрэг хүний хөдөлмөрийн аюулгүй байдалд зориулагдсан бүхий л хамгаалалтын хэрэгслүүдийг нийлүүлж байна.
Тесто фирм нь зөөврийн болон суурин төрөл бүрийн хэмжилтийн багаж үйлдвэрлэгч бөгөөд энэхүү салбартаа дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг юм. Тесто нь дэлхийн зах зээлд нийт 2450 орчим ажилчид, 31 охин компани, 80 гаруй албан ёсны борлуулагч компанитай, бүхий л салбарт багаж бүтээгдэхүүнээ ханган нийлүүлж байна.
Ноён Эрих Раух 1924 онд ЭЛОРA фирмийг Герман улсын Лютринхаусен хотод үндэслэн байгуулжээ. 20 настай тэрээр аавынхаа байшингийн зоорийн давхарт түлхүүр, газов болон гинжит газов үйлдвэрлэж эхэлсэн юм.
Өнөөдөр энэхүү аж үйлдвэр амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Бүтээгдэхүүний нэр төрөлд 7500 гаруй каталогийн бараанууд багтдаг. ЭЛОРA фирм нь зөвхөн том хэмжээний болон чухал үзэсгэлэн худалдаанд оролцдог. Дэлхий даяар ЭЛОРА нэрийн “Ремшейд-д үйлдвэрлэв” тэмдэг нь өнгөрсөнд хамгийн өндөр чанарын тэмдэгт байсан бөгөөд ирээдүйд ч мөн байсаар байх болно.
Нилос фирм нь Конвейрийн ремений (туузан дамжуурга) тоног төхөөрөмжийн салбарт 1926 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Конвейрийн ременийг тасралтгүй ажиллуулахад шаардлагатай бүх зүйлийг нэг эх үүсвэрээс Нилос санал болгож чадах явдал нь таны давуу тал юм. Нилосын үйдвэрлэлд резинэн бүтээгдэхүүнүүд, халуун дарлагын аппарат, конвейрийн ремень болон конвейрт суурилуулдаг туслах хэрэгслүүд багтдаг.
STIHL групп нь барилгын салбарт болон хувь хүмүүст ойн, хөдөө аж ахуйн, цэцэрлэгжүүлэлтийн багажуудыг үйлдвэрлэн, дэлхийн 160 оронд 40000 гэрээт борлуулагчаар дамжуулан худалдаалдаг. Тус групп нь өөрийн 34 худалдааны болон маркетингийн салбар нэгж болон 120 импортлогчтой. STIHL нь 1971 оноос хойш дэлхийд №1 хөрөө борлуулагч байсаар байна.
GF Piping Systems Georg Fischer корпорацийн үндсэн гурван бизнесийн нэг бөгөөд дэлхийн зах зээл дээр, хуванцар болон металл шугам хоолойн тэргүүлэх нийлүүлэгч юм. GF нь хоолойгоор дамжуулагдах шингэн болон хийг баталгаатай, аюулгүй байлгахын тулд шугам хоолойн системийн хийц, үйлдвэрлэл, маркетингийг гол бодлогоо болгодог. Өнөөдөр GF-д 50.000 гаруй бүтээгдэхүүн байгаа бөгөөд шугам хоолой, холбох хэрэгсэл, хавхлага гэх мэт цогц бүтээгдэхүүний шийдлийг харилцагчийн шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэж, дэлхий дахинд нийлүүлж байна.
Netzsch фирм сүүлийн хэдэн арван жилийн турш төрөл бүрийн насос, хуваарилагч систем болон тэдгээрийн дагалдах хэрэгслийг дэлхий дахинд үйлдвэрлэлийн нөхцөлд, хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэн ханган нийлүүлж байна.
Leica Geosystems нь дэлхий нийтийн хэмжилт судалгааны багажны 200 орчим жилийг төлөөлөх бөгөөд ертөнц даяарх мэргэжлийн боловсон хүчнүүдэд төгс шийдлийг бий болгож чаддаг. Хэд хэдэн салбар буюу аж үйлдвэр тэр дундаа батлан хамгаалахын агаарын орон зай, аюулгүйн хамгаалалт, барилга, үйлдэрлэлийн газар зүйн мэргэжилтнүүдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан, шинэчлэн сайжруулагдсан дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнээрээ бүрэн танигдсан юм. Leica Geosystem нь өндөр нарийвчлалтай багаж, ухаалаг программ хангамж, найдвартай үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлдэг.
Leica Geosystems бол Hexagon компанийн нэг хэсэг бөгөөд газар зүйн мэдээллийн систем түүний үйлдвэрлэлийн технологийн программ хангамжийн тэргүүлэгч юм. Hexagon шийдэл гэдэг нь төрөл бүрийн мэдрэгч төхөөрөмж, программ хангамж, хэрэглэгчийн үйл явц зэргийг бүрэлдэхүүн болгож үр дүнтэй мэдээллийг хүлээн авах зориулалттай мэдээллийн ухаалаг экосистем юм.